Б.Нямлхагва: Глобус компанийн уршгаар сумд хилийн цэсийн маргаантай болчихсон

Улаанбаатар хотоос 147 км зайд орших Төв аймгийн Угтаалцайдам сумын, хэвийн ажиллагаатай 640 хүүхдийн сургуулийг нурааж 320 хүүхдийн сургууль барихаар төсөвлөчихсөн. Мөн зэргэлдээ сумдтай хилийн цэсийн маргаантай байгаа зэрэг асуудлаар Засаг дарга Б.Нямлхагватай ярилцлаа. -Зуншлага сайхан уу, хур бороо хэр элбэг байна вэ? -Сайхаан. Хур бороо бага байна даа. -Газар тариалангийн бүс нутаг Угтаалцайдам хуурайдуу сэрүүн зунтай. Энэ жил хур бага, гантай зун болж мэдэх нь гэж нутгийн хөгшчүүл ярьж байна? -Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр 2017 оны гантай жил дахин тохиох магадлалтай гэж байсан. Одоогоор ямар ч чийг алга. -Тариалалт хүндрэх нь ээ? -Тариалалт өнөөдрийг хүртэл жигдэрсэнгүй. … Continue reading Б.Нямлхагва: Глобус компанийн уршгаар сумд хилийн цэсийн маргаантай болчихсон